2025-06-09
МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг тодруулах асуудлыг хэлэлцэнэ. Хурал 11.00 цагт эхлэх товтой ч цагтаа эхлээгүй байна.
Дараагийн Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байна. Мөн гишүүд Бага хурлын заалнас нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцох боломжтой юм.