2025-04-10
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг байх ба үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Салхины хурд секундэд 6-11 метр, зарим үед 13-15м/с хүрч ширүүсэн шороон шуургатай байх юм байна.
Үдээс хойшдоо нутгийн хойд хэсгээр тодруулбал Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн ихэнх нутаг Төв аймгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж авто зам, даваа гүвээнд мөстөлт үүсэж халтиргаа гулгаа үүсэхийг сэрэмжлүүллээ.
Иймд тус бүс нутгийн чиглэлд зорчих гэж байгаа жолооч, тээвэрчид онцгой анхааралтай байж эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөв.