2025-02-20


Цагаан сарын ёс заншлын талаар дэлгэрүүлэн танилцуулж, хүндэтгэн дагаж мөрдөх гол зан үйл, уламжлалын талаар хүргэв.



Монгол түмний өв соёл, үндэсний дархлааг илтгэх эрхэм баярын нэг нь Цагаан сар билээ. Энэ баяр нь зөвхөн шинэ оноо угтаж, ахан дүүсээрээ золгон баярлах өдөр төдийгүй бидний түүх, ёс заншил, өвөг дээдсээс өвлөсөн үнэт уламжлалыг хадгалж, хойч үедээ өвлүүлэх чухал үйл явдал юм. Ялангуяа залуу үеийнхэн энэ баярын ёс заншлыг мэдэж, зөв уламжлан хэрэгжүүлснээр Цагаан сар улам утга төгөлдөр болох болно. Энэхүү нийтлэлээр бид Цагаан сарын ёс заншлын талаар дэлгэрүүлэн танилцуулж, хүндэтгэн дагаж мөрдөх гол зан үйл, уламжлалын талаар хүргэх болно.

1. Цагаалга хийх

Шинийн нэгний өглөө бууз, ууцнаас өмнө идээний дээж болгон цагаалга буюу цагаан идээ идэх ёс бий. Энэ нь цэвэр, ариун, эерэг энергийг авч байна гэсэн утгатай. Гаднаас ирсэн зочдод ч мөн цагаан идээний дээж барьдаг. Сонирхолтой нь энэ ёсыг залуус тэр бүр мэддэггүй гэнэ шүү.

2. Бэлэг сэтгэлээсээ байх

Цагаан сарын бэлэг үнэтэй байх албагүй. Гол нь сэтгэлийн илэрхийлэл байх ёстой гэдгийг битгий мартаарай. Амттан, цагаан идээ, гарын бэлэг гэх мэт илүү утга агуулгатай зүйл сонгох хэрэгтэй.

Сар шинийн баярыг угтан Юнителийн 12’900₮-ийн цоо шинэ дижитал карт худалдаанд гарсан байна.Та дансаа цэнэглээд өөрт хэрэгцээт дата, нэгжээ авч мөн дээрээс нь iPhone 16, Samsung S25 зэрэг гар утасны эзэн болоорой.

3. Айл хэсэх дараалал

Эхлээд аав ээж, өвөө эмээ дээрээ очиж золгож, дараа нь ахмад хамаатнууд руугаа явдаг. Үе тэнгийнхэн болон найзууд дээрээ хамгийн сүүлд зочилно.

4. Битүүний орой гэрээ цэвэрлэх

Цагаан сарын цэвэрлэгээ гэдэг хамгийн том, хэцүүхэн ажлуудын нэг байдаг шүү дээ. Тэгвэл Монгол ёс заншилд ч мөн шинэ оноо шинэ эрч хүчтэй угтахын тулд битүүний өдөр гэрээ сайтар цэвэрлэх нь чухал гэж үздэг. Шороотой, эмх замбараагүй гэр шинэ энергийг хаадаг гэнэ.

5. Хэзээд датагаа бэлэн байлгах

Ахан дүүсийн энэ баяраар гадаадад байгаа хамаатан садантайгаа video call-р хаанаас ч дуудлага хийж золгоорой. Ямар ч үед датагаа бэлэн байлгаж байвал дуудлага бүрийг алдалгүй авч, Цагаан сарыг жинхэнэ утгаар нь тэмдэглэх болно шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

6. Битүүний зоог

Битүүний үдэш уламжлалт хоолоо иддэг ч үлдэгдэл хоолыг шинийн нэгэнд идэхийг цээрлэдэг байна. Учир нь муу энерги, хуучин жилийн үлдэгдлийг авч үлдэж байна гэж үздэг.

7. Ахмад настнуудын ерөөл сонсох

Цагаан сар бол зөвхөн хоол идэж, айл хэсэх баяр биш. Ахмад настнуудын ерөөлийг сонсож, сургаалаас нь суралцах чухал.

8. Мөрөө зөв гаргах

Шинийн нэгний өглөө эртлэн босож, зам мөрөө зөв гаргах нь тэр жилийн амжилт, бүтээл, амьдралын чинь замыг тодорхойлдог гэдэг шүү.


Бидэнтэй холбогдох