2025-02-20
Сар шинийн баяр дөхөж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор явуулахаар болжээ.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон Тээврийн цагдаагийн алба, ЗХУТ-ийн холбогдох албаныхан мэдээлэл өгөх юм байна. Хэвлэлийн хурал Яармаг дахь "Хангарди" ордны Хүндэтгэлийн танхимд болно.
Харин сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.