2025-01-23
Монголын их золголт сайхан шинэлье” сар шинийн хамгийн том үзэсгэлэн худалдаа 2-р сарын 01 - 28-ны хооронд болно. Тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг болон Нийслэл Улаанбаатар хотын үндэсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг 2-р сарын 1-ээс өмнө амжиж бүртгүүлэн, оролцохыг урьж байна.
Дотор талбай 5000м2, гадаа талбай 1000м2 бүхий тус үзэсгэлэн худалдаанд 999 үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож, цагаан сарын бүрэн хэрэглээ болох 330 сумын онцлог идээ шүүс, хүнсний эко бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, Монгол дээл хувцсаа дэлгэн тавих болно.
Түүнчлэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хамгийн том цугларалт болох бөгөөд 30 өдрийн турш 30 өөр арга хэмжээ, 30 олны танилууд болон Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан нар Үндэсний үйлдвэрлэгчдээ суртчилан, дэмжин ажиллах юм. Худалдаа, Үйлдвэр, Үйлчилгээний ЭКСИМ Үндэсний Нэгдсэн Холбоо Холбогдох утас: 77073737, 80887777, 88107116 Хаяг: Яармагийн 2-р буудал ХАНГАРЬД ОРДНЫ ЗАМЫН ХОЙД ТАЛД Horse motors-ын баруун талд САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ