2024-11-19


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавилаа.



Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавилаа.

Тодруулбал, 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-аас 11-р сарын 15-нд эцэслэн баталж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 11 -р сарын 18-ны өдөр ёсчлон Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу төсөвт бүхэлд нь хориг тавьжээ.

Төсөвт хориг тавьсан шалтгаан нь:

  • Гадаад зах зээлийн төлөв байдал, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өр бууруулах зарчмыг баримталж, алдагдалгүй төсөв батлах шаардлагатай.
  • Түүхий эдийн зах зээл, гадаад нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсаж байгаа энэ үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, хөгжилд хөтөлсөн төсөв батлах шаардлагатай.
  • Энэ нь эдийн засгийн эрсдэлийг хохирол багатай давахаас гадна, эдийн засгийн тогтвортой байдлыг хангана гэх мэт хууль дээдлэх зарчмыг хангаагүй байна гэжээ.


Бидэнтэй холбогдох