2024-08-23
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний дэгдэлд
сүүлийн 24 цагт наймаар нэмэгджээ. Хурлын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнөөдөр 170 гаруй гаруй оронд 340 мянган улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Манай улсад сүүлийн 24 цагийн байдлаар Баян-Өлгий аймагт 8 тохиолдол шинээр илэрч дотоодын халдвар 12 боллоо. Эрүүл мэндийн яамнаас эмч нартаа сургалт явуулж улаанбурхан өвчин дэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өгсөн. Улаанбурхан өвчин дэгдэлт өндөртэй. Тиймээс аймаг, дүүрэг орон нутгийн удирдлагын дэргэд тандалтын баг ажиллуулж байгаа. Баян-Өлгий аймагт голомт байгаатай холбогдуулан зөвлөн туслах хоёр ч багийг ажилуулж байна. Улаанбаатар руу ирэх хүмүүсээс тандалтын шинжилгээ хийх шийдвэр гарсан. Вакцинжуулалт хамрагдаагүй сурагчид, нярай, ахмад настнууд, суурь өвчтэй иргэдийг хамгийн эхэнд вакцинд хамрагдахыг уриалж байна. Вакцинд хамрагдсанаар өвчнөөс урьдчилсан сэргийлж, хөнгөн өвдөх зэрэг үр дүнтэй. Тиймээс иргэдийг нэмэлт нөхөн вакцинд хамрагдахыг урилж байна" гэлээ.