2024-07-09
Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, хамтарсан Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж байна.
Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, хамтарсан Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж байна.
Ерөнхий сайд 16 яам, 22 сайдтай ажиллах бөгөөд МАН 12, АН 8, ХҮН нам хоёр сайдын суудал авч байгаа юм байна. Тодруулбал,
МОНГОЛ АРДЫН НАМААС:
- Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
- Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
- Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
- Сангийн сайдаар Б.Жавхлан
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Л.Энх-Амгалан
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
АРДЧИЛСАН НАМААС:
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
- Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
- Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү
ХҮН НАМААС:
- Шадар сайд Т.Доржханд /Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан/
- Боловсролын сайдаар П.Наранбаярыг нэр дэвшүүлж, танилцуулж байгаа юм байна.