2024-06-19
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Пёньянд болсон хоёр талын хэлэлцээний үр дүнгээр Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
В.Путины олон улсын харилцааны асуудал хариуцсан туслах Юрий Ушаковын мэдээлснээр, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаанд ихээхэн өөрчлөлт гарч байгаатай холбоотой шинэ гэрээг байгуулж байна. Тус баримт бичиг Зүүн хойд Ази дахь тогтвортой байдлыг хангах зорилготой гэжээ.