2024-03-05
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудал хариуцсан зөвлөх M.Найданхүү оролцож, “Нийслэл дэх Хүнсний хангамж, аюулгүй байдал болон УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт”-ын талаар илтгэл, танилцуулга хийсэн юм.
УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнс боловсруулах үйлдвэрлэл, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр нийт 24 үйл ажиллагаа, 58 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.