2023-08-10


Ганцаардсан үедээ бид заримдаа юу хийхээ мэдэхээ больж, бүх зүйлийн тэг голд нь гацсан мэт болдог.



Ганцаардсан үедээ бид заримдаа юу хийхээ мэдэхээ больж, бүх зүйлийн тэг голд нь гацсан мэт болдог. Гэхдээ тийм үеүдэд ганцаардлаа илүү амттай болгох, сэтгэлээ өргөж, мэдрэмжээ илүү гүн болгох дараах аргуудыг санал болгож байна.

1. Жаргалтай хуучны дуунуудын плэйлист

Дагаад дуулж, бүжиглэж болох 70,80,90-ээд оны дуунуудыг сонсоорой. Нэг л мэдэхэд өөрийгөө рок од мэтээр төсөөлж, эсвэл клипэнд тоглож байгаа мэт мэдрэмж авсан байх болно.

2. Хотын гудамжаар алхах

Дулаахан үед эсвэл нар жаргаж байхад, үүрээр, бороонд гадуур алхах ямар гоё билээ дээ. Зүгээр л алхаад, сандал дээр сууж хүмүүсийг ажиглах нь таагүй мэдрэмжийг багасгах болно.


3. Ghibli

Тэр зураглал, дуу хөгжим, түүх шууд л чамайг тэс өөр ертөнцөд аваачиж, бүх зүйл тэртээ хол мэт, ид шидийн болсон мэт санагдана.

4. Халуун ванн

Халуун ванн дотор хэвтээд кино үзэх, тойруулаад лаа асаах мэдрэмж үнэхээр таатай. Маш тухтайгаар өөрийн стрессээ тайлж, амарч, бие сэтгэлээ тордох боломж олгодог. Дараа нь сайхан нам унтана шүү дээ.


5. Зургийн цомог үзэх, захидал унших

Багын зургуудаа, гэр бүлийнхнийхээ залуу байсан үеийг харж, цаг хугацаагаар аялах үнэхээр сэтгэл хөдлөм. Бас авч байсан захидлуудаа эргэн уншихад маш их зүйлийг ухаардаг.

6. Хөнжлөөр өөрийгөө ороон хэвтэх, сайхан унтах

Ер нь л унтахад бүх асуудал хамаагүй болдог. Бие амарч, сэтгэл тайтгарч, асуудлууд бүгд алга болох тийм амар амгалан мөч. Унтах хүртлээ орондоо тухтай хэвтэж, кино үзэх хэрэгтэй. Ганцаараа байхдаа өөригөө эрхлүүлж, тордохоо хэзээ ч мартаж болохгүй шүү!


Бидэнтэй холбогдох