2023-06-12


Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт удахгүй болно.



Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт удахгүй болох талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Чуулга уулзалтын үеэр хэлэлцэх алтай судлалын талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж "Монгол, Турк, Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг орны эрдэмтэн судлаачид алтай судлалын талаар хэлэлцэх юм.

Монгол хэл алтай хэлний аймагт багтаж байна. Алтай хэлний аймаг нь Түрэг, Манж, Солонгос, Япон зэрэг дэлхийн томоохон хэлний аймагтай гарал үүсэл нэг гэж үздэг. Шинжлэх ухааны академи, Алтай судлалын хүрээлэнгээс олон улсын төлөөлөлтэй хамтарч нийгэмлэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

Алтайн нурууны эргэн тойронд оршдог улс орнууд түүх, соёл урлаг гээд бүх талаар цаашид хамтран ажиллах ёстой гэсэн асуудлыг хэлэлцүүлгийн үеэр ярилцах гэж байгаа" хэмээв.


Бидэнтэй холбогдох