2023-05-29


“Их хотын баяр” шар айргийн фестиваль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.



АПУ” ХК-аас 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Их хотын баяр” шар айргийн фестиваль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

UG Arena Sport Complex-д зохион байгуулагдсан энэхүү фестивальд 2000 гаруй Их хотын залуус хүрэлцэн ирсэн бөгөөд, үе үеийн шилдэг уран бүтээлчид, дуучид нэг дор цугларсан арга хэмжээ болж өндөрлөлөө.

Энэ жилийн онцлог нь АПУ ХК-ийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлдэг “Соёлоор гоёно” нийгмийн манлайллын төслийн дэд хэсэг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад уриалсан “Гайхамшигт жолооч-Уусан бол жолоо барьдаггүй” нийгмийн нөлөөллийн аянаар нээлтийг хийжээ.

зураг

Энэхүү аяны хувьд олон улсын хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд суурилан хэрэгжүүлж байгаагаараа онцлог ба энэ оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжиж, Нийслэлийн тээврийн цагдаагийн алба, UB cab компани дэмжин ажиллаж байгаа аж.

Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн мянга мянган залуус хайртай бүхнийхээ төлөө, уусан бол жолоо барьдаггүй “Гайхамшигт жолооч” байх амлалтаа өгсөн бол АПУ ХК, UB cab компанийн зүгээс энэхүү амлалтыг урамшуулж UB компанийн дуудлагын жолооч, такси дуудах хөнгөлөлтийг купоныг бэлэглэжээ.


Бидэнтэй холбогдох