2023-05-01


НЭМГ-ын удирдлагууд хоорондоо архидалт хэтрэчээ.



НЭМГ-ын удирдлагууд хоорондоо архидаж, улмаар зодолдож, нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулсан хэргээр Чингэлтэй

дүүргийн ЦХ-т шалгагдаж байгаа аж.

Уг нь энэ хэрэг явдлаас өмнө нь тус газарт мөн л архидалтаас үүдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал тохиож байсан. Гэвч тэд сургамж авсангүй. Энэ удаа дээрх байдал давтагдах шахаж, газрын дарга эмэгтэйчүүд нь биесээ баахан балбаж, нанчилдаж, нэгэндээ хүнд гэмтэл учруулсан байна.

Тэд бол НЭМГ-ын Статистик, мэдээллийн хэлтсийн дарга Н.Долгормаа, Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Ц.Ундрал нар. Тэдний хэрүүл, зодооны асуудал нь байгууллагынхаа Ёс зүйн хорооноос давж, цагдаагийн байгууллагад шилжчихээд байгаа.

Уг нь тэдний хэрүүл хийгээд зодооны асуудлыг эцэслэж, ажилтнууддаа хариуцлага тооцох нь НЭМГ-ын даргын үүрэг. Харамсалтай нь тус газар жинхэнэ даргагүй. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мөн л МХЕГ-ын даргын үүргийг гүйцэтгэгч асан Д.Цэнд-Аюуш ажиллаж буй.

Тиймээс газар, хэлтсийн дарга нартаа хариуцлага тооцохын оронд өөрийгөө жинхлүүлчих санаатай тал алдахгүйг хичээсээр өнөөдрийн байдалд хүргэчихсэн хэрэг.

Угтаа бол Н.Долгормаа нь өнгөрсөн жил мөн л тусгай зөвшөөрөл олгох хэлтсийнхэнтэй ажлын байрандаа архидаж явсан туршлагатай, сурцтай хүн. Тухайн үед хамт байсан, уусан хүмүүс нь ажлаасаа халагдсан ч Н.Долгормааг тэр асуудал тойрч, одоо тэднээсээ ганцаараа үлдчихсэн ажлаа хийсээр яваа.

Товчхондоо, Д.Цэнд-Аюуш эртхэн хариуцлага тооцоогүйн гай НЭМГ-т нүүрлэж байгааг Хотын дарга Д.Сумъяабазар та анхааралдаа авмаар байна аа.


Бидэнтэй холбогдох