2023-04-12


.Сайханбилэг Монгол Улсын иргэн хэвээрээ бөгөөд тус улсад улс төрийн орогнол хүссэн хүсэлтийг хүлээн аваагүй байна.



Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Авлигатай тэмцэх газраас албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд таван жилийн нүүр үзэж байна.

Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард нэг сар цагдан хориод, хилийн хориг тавиад байсан ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хоригийг цуцалсан. Ингээд тэрбээр батлан даалтад гарсан байх хугацаандаа буюу 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг орхин гарсан түүхтэй.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд түүнийг албадан авчрах ажиллагаа үр дүнд хүрээгүй бөгөөд Ч.Сайханбилэг АНУ-ын томоохон хуулийн фирмээр үйлчлүүлж, тус улсаас улс төрийн орогнол хүсээд байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааны хүрээнд түүнийг албадан авчрах боломж бий гэдэг эх сурвалжийн мэдээлэл байна.

Ч.Сайханбилэгийг АНУ-ын иргэншилтэй болсон гэх мэдээлэл цацагдах болсон ч одоогийн байдлаар тэрбээр Монгол Улсын харьяаллаас гараагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг Монгол Улсын иргэн хэвээрээ бөгөөд тус улсад улс төрийн орогнол хүссэн хүсэлтийг хүлээн аваагүй байгаа нь “Шувуу” ажиллагаагаар албадан авчрах нөхцөлийг бүрдүүлжээ.


Бидэнтэй холбогдох