2023-03-23


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй хоккейн дэлхийн аваргын дөрөвдүгээр дивизионы тэмцээн өнөөдөр эхэллээ



Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй хоккейн дэлхийн аваргын дөрөвдүгээр дивизионы тэмцээн өнөөдөр 14:00 цагаас Филиппин-Индонезийн багуудын тоглолтоор Мөсөн өргөөд эхэллээ. Тоглолтын эхний үеийн 10:00 дахь минутад Филиппиний баг, Индонезийг 4:0 онооны харьцаатайгаар тэргүүлж байна.

Уг тэмцээн энэ сарын 26-ний өдрийг хүртэл явагдах юм. Монголын шигшээ баг өнөө орой 18:00 цагаас эхний тоглолтоо Кувейттэй хийнэ.

Сануулахад, 3-р сарын 11-17-ны өдрүүдэд хоккейн 18 хүртэлх насны Азийн АШТ-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд Монголын шигшээ баг хүрэл медаль хүртсэн билээ.


Бидэнтэй холбогдох